Баянгол баг


Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол баг нь 107 өрхтэй, 424 хүн амтай. Цамбагарав уулын зүүн өвөрт оршин тогтдог. Дархан цаазат ан амьтад элбэг байдаг. Үүнд: аргаль, янгир, ирвэс, улир, буга, хойлог гэх мэт ан амьтад элбэг байдаг, мөн байгалийн үзэсгэлэнт газруудаас дурдвал: Ногоон нуур, Шижигтийн хавцал, Харгайтын гол, Ганга, Улиастайн гол зэрэг үзэсгэлэнт газруудаар бүрдсэн баялаг нутаг юм. Цаг уурын эрс тэрс уур амьсгалтай. 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор 22673 толгой мал тоолуулсан.

Сумын хэмжээнд адуугаараа Н. Лхагвасүрэн нэгдүгээр байр, ямаагаар Н. Ганбаатар тавдугаар байр тус тус эзэлж амжилт гаргасан. Багийн хэмжээнд Н.Лхагвасүрэн адуугаар, тэмээгээр Я.Өлгийсайхан ,үхрээр Ч.Мөнхбаяр, хониор Ц.Батсайхан, ямаагаар Н.Ганбаатар нар тэргүүлж байна. Манай багийн мал сүрэг таван төрлөөр өссөн амжилттайгаар 2015 оноо угтаж байна.

ЕБС-д манай багийн 6-18 насны 113 сурагч суралцахаас тус сумын 12 жилийн сургуульд 64 хүүхэд суралцаж , 49 хүүхэд Ховд аймагт сурч байна. Сумын дотуур байранд 28 хүүхэд амьдарч байна. Их дээд сургууль болон коллежид 76 оюутан суралцаж байна.

2014 оны жилийн эцсийн мал тооллогоор манай баг нь ховд аймгийн хэмжээнд 49 дүгээр байранд орсон.

Манай багаас улс аймгийн олон алдартанууд төрөн гарсан. Үүнээс:

  1. Монгол Улсын Гавъяат тамирчин Ц.Энхжаргал
  2. Улсын сайн малчин А.Нямсүрэн, Ч. Мөнхбаяр
  3. Улсын алдарт уяач Цогтбазар
  4. Улсын тэргүүний анчин Б. Ариунбаатар
  5. Аймгийн хошой аварга малчин Г. Чимид, Г. Бат-Очир
  6. Аймгийн алдарт уяач 8
  7. Аймгийн сайн малчин 7 гэх мэтчилэн олон алдартануудтай.

МЭНДЧИЛГЭЭ

Төрж өссөн нутгийн ахан дүүс та бүхэндээ ирж буй 2015 ондоо Баянгол багийн нутгийн зон олны минь Мал сүрэг талаар дүүрч Алт эрдэнэс авдраар дүүрч Амжилт бүтээл нь аваргын дээдэд хүрч эрдэм боловсрол нь оргилд хүрч эрүүл энх, аз хийморьтой байж амьдрал ахуй тань үргэлж мөнхөд дэвжин дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Жаргал овогтой Эрдэнэцогт нь 1966 онд төрсөн морь жилтэй. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бүрэн дунд боловсролтой холбооны монтёр, жолооч мэргэжилтэй. Улсад тасралтгүй 25 жил ажиллаж байна.

Утас:88735600