Шураг баг


Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг баг нь 173 өрхтэй, 635 хүн амтай.

Багийн хүн амын 94%- ийг өөлд бусад хувь нь казак болон бусад үндэстэнээс бүрддэг. Манай баг нь баруун талаараа Ховд сумын Цагаан бургас, хойд талаараа Баян-Өлгий аймгийн Толбо, зүүн талаараа Хонгио, урд талаараа Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант, Гахайт багтай хил залгадаг бөгөөд өндөр уулын бүс говь тал хээрийн нутагт оршин тогтдог. Цаг уурын эрс тэрс уур амьсгалтай.

Манай баг нь Аргаль, Янгир, Ирвэс, Шилүүс, Чоно, Мануул, Өмхийхүрэн, Үеэн, хар Тарвага, Суусар, Туулай зэрэг ан амьтан элбэгтэй. Ховд гол дагуу Хун, Галуу, Нугас усны шувууд ирж зусдаг ба өндөр уулсаар Ёл, Тас, Бүргэд, Харцага, Шонхор, Хойлог, Хонхэрээ, Ятуу, Улаанхошуу элбэг бол говь талаар тоодог Хэрээ, Са, Элээ, Шаазгай, Болжмор, Тагтаа, ойд Алтангургуул, Хөхөө, Тоншуул, Шар шувуудтай. Тарвагатайн гол, Шурагын гол, Ховд голдоо олон төрлийн загастай.

Манай баг нь 55109 толгой малаар Ховд аймгийн 91-н багаас 3-р байр, малын төрлөөр 103 үхэрээр малчин Ц. Эрхэмбаяр 14-р байр, 1547 ямаагаар улсын сайн малчин Ц. Насанжаргал 1-р байр, тус тус шалгарсан бөгөөд улсын аварга малчин 6, аймгийн аварга малчин 15, сумын аварга 23 малчинтай.

Баг нь малын эмч, хүний эмч, багийн дарга, багийн даргын туслах гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

МЭНДЧИЛГЭЭ

Төрж өссөн Шураг багийн ард түмэн та бүхний минь Мал сүрэг талаар дүүрч Амжилт бүтээл нь аваргын дээдэд хүрч эрдэм боловсрол нь оргилд хүрч эрүүл энх, аз хийморьтой байж амьдрал ахуй тань үргэлж мөнхөд дэвжин дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Чойжинжав овогтой Цамбасүрэн нь 1968онд төрсөн хонь жилтэй. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.Дээд боловсролтой. МАА-н салбарт болон улс төрийн албанд 23 жил ажиллаж байна.

Утас:99477871