Хонгио баг


Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио баг нь 117 өрхтэй, 448 хүн амтай. Цамбагарав уулын баруун талд Мөнх цаст Сухайт хайрханаас эх аван урсах Хонгион гол даган нутагладаг.

Дархан цаазат ан амьтад элбэг байдаг. Үүнд: Аргаль, Янгир, Ирвэс, Улир, Буга, Хойлог гэх мэт ан амьтад элбэг байдаг. Мөн байгалийн үзэсгэлэнт газруудаас дурдвал: Хонгор өлөнгийн хавцал, Хожгор, Зурхайч, Шаврын өврийн хадны сүг зураг, Шунхат уул зэрэг үзэсгэлэнт газруудаар бүрдсэн баялаг нутаг юм. Цаг уурын эрс тэрс уур амьсгалтай.

2014 оны жилийн эцсийн мал тооллогоор 35917 толгой мал тоолуулсан.

Сумын хэмжээнд адуугаараа Д.Бэлэгдэмбэрэл 2-дугаар байр, Тэмээгээр Л.Баттулга 1-дүгээр байр, хониор Н.Олонбаяр, Үхэрээр Ч.Төртүвшин 3-р байр тус тус эзэлж амжилт гаргасан. Багийн хэмжээнд Д.Бэлэгдэмбэрэл 110 адуугаар, 50 тэмээгээр Л.Баттулга ,59 үхрээр Ч.Төртүвшин, 1275 хониор Н.Олонбаяр, 695 ямаагаар С.Эрдэнэбат нар тэргүүлж байна. Манай багийн мал сүрэг таван төрлөөр өссөн амжилттайгаар 2015 оноо угтаж байна. Манай багт 38 ахмад настан 0 -5 насны 42 хүүхэд 18-35насны117 залуучууд байна.

ЕБС-д манай багийн 6-18 насны 138 сурагч суралцахаас тус сумын 12 жилийн сургуульд 93 хүүхэд суралцаж , 45 хүүхэд Ховд аймагт сурч байна. Сумын дотуур байранд 17 хүүхэд амьдарч байна. Их дээд сургууль болон коллежид 70 гаруй оюутан суралцаж байна.

Манай багаас Улс аймгийн олон алдартнууд төрөн гарсан. Үүнээс:

  1. Монгол Улсын Гавъяат багш Л.Норолхоосүрэн
  2. Монгол Улсын Гавъяат уурхайчин, Л.Дамдинсүрэн
  3. Монгол Улсын харцага Т. Амартүвшин Аймгийн заан Ө.Тогтохбаатар Сумын Заан Ө.Тогтохбаяр
  4. Улсын Сайн малчин Н.Сүхбаатар
  5. Улсын хошой аварга малчин Ч.Арслан
  6. Монгол Улсын акдемич, Доктор, профиссор Д.Цэрэндагва
  7. Улсын аврага малчин Г.Дамдинсүрэн, П.Батжаргал, С.Балжинням, Л.Баттулга
  8. Аймгийн аврага малчин С.Эрдэнэбат, Н.Олонбаяр, Д.Цэрэндаг, Б.Бархүү болон Залуу аврага малчин Т.Баярхүү Х.Сэрдамба, Ч.Цэдэндамба зэрэг олон алдар цуутай малчид олон төрөн гарсан.

Манай багаас Аймгийн алдарт уяачид олноор төрөн гарсан тэднийг дурдвал

Н.Батхуяг, Б.Пуудай, Т.Ганцоож, Д.Цэрэндагва, Д.Өлзий, С.Энхбаяр, Э.Гантөмөр, Ц.Гансүх зэрэг алдар цуутай олон уяачид төрөн гарсан тэдний залгамж халааг залган уяачын эрдэмд шамдан суралцаж буй залуу уяачид бий болж адууныхаа удам угшилд анхаарч ажиллаж байна. Манай багийн Аймгийн аврага малчин Н.Олонбаяр 2013 оноос эхлэн мал аж ахуйн 4-н багт 4 малчин залууг малчин тус бүрд нь 25 охин төлөг өгч төлөөр нь малжуулж байгаа 2014 онд дахин 4 залууг малжуулж байна. Манай баг 2013 оноос эхлэн багийн сан бүрдүүлж баг бие даан үйл ажиллагаа явуулах зорилгоор малтай өрх бүрээс охин шүдлэн цуглуулж нийт 82 эм ямааг 3 айлд төлөөр нь малжуулах бодлогоор маллуулж байна ямааныхаа ноолуураар нь мөнгөн хуримтлал бий болгож баг одоо 1750000 төг мөнгөн сантай болж байна. Энэ нь манай баг хамт олны хамтач ажилгааг улам бэхжүүлж байгаа томоохон ажил юм.

МЭНДЧИЛГЭЭ

Төрсөн нутгийн зон олон та бүхэндээ ирж буй Хонин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байж хүн ард маань эрүүл, мал сүрэг тань арвай буудай мэт өсөж айл өрхийн гэрт нь гэгээ цацарч инээд хөөрөөр дүүрэн байж амьдрал ахуй тань үргэлж мөнхөд дэвжин дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Энхтуяа овогтой Одхүү миний бие 1984 онд төрсөн хулгана жилтэй. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бүрэн дунд боловсролтой жолооч мэргэжилтэй. 2013 оноос Хонгио багийн Засаг даргаар ажиллаж байна.

  • Хобби-Дуу сонсох, Морь уях
  • Хэлэх дуртай үг –Эзэн хичээвэл, заяа хичээнэ.
  • Мэйл хаяг-e.odhvv@yahoo.com
  • Гар утас-99433018,93061920