Хөрөнгө зарлага болгох тухай A/08

Хөрөнгө зарлага болгох тухай

 

            Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

 

            1.Суманд “Татвар төлөгчдийн өдөр”-өөр зохион байгуулах тэргүүний татвар төлөгч баг, аж ахуйн нэгж, иргэнийг шагнах болон уралдаан, тэмцээний зардалд зарцуулах 133500 төгрөг /нэг зуун гучин гурван мянга таван зуун/-ийг зарлага болгосугай.

 

            2.Үйл ажиллагаанд зарцуулах 133500 төгрөг /нэг зуун гучин гурван мянга таван зуун/-ийг сумын засаг даргын Тамгын газрын төсвөөс гарган зарцуулахыг нягтлан бодогч Б.Баяндалайд зөвшөөрсүгэй.

 

            3.Зарцуулалтын тооцоог баримт бүрдүүлэн нягтлан бодогчид өгөхийг Татварын байцаагч П.Банзрагчид үүрэг болгосугай.

 

 

 

 

ДАРГА                                   М.БАЯНЖАРГАЛ