. Ажилд томилох тухай
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:
1.Сумын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ажилтнаар Ш.Энхжаргалыг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн түр томилсугай.
2.Ш.Энхжаргалд Тамгын газрын хууль эрх зүйн ажлыг хүлээлгэн өгөх комиссын даргаар Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Э.Наранхүү, гишүүдэд Газрын даамал Б.Дэлгэрдалай, МЭҮТ-ийн мэргэжилтэн Ц.Гантөмөр, Нярав, үйлчлэгч С.Пүрэвсүрэн нарыг томилсугай.
3.Акт үйлдэн холбогдох бичиг баримт, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг комисс /Э.Наранхүү/-т үүрэг болгосугай.
4.Ш.Энхжаргалын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн, үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахыг Тамгын газрын дарга /М.Баянжаргал/-д үүрэг болгосугай.
ДАРГА М.БАЯНЖАРГАЛ