Ажилд томилох тухай Б/02

Ажилд томилох тухай

 

 

            Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

 

            1.Аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн шийдвэр гарах хүртэл сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Нямжавыг сумын санхүүгийн албаны Эрүүл мэндийн төв хариуцсан нягтлан бодогчоор 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилсугай.

 

            2.Нягтлан бодогч Д.Нямжавыг Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын ТҮ-7-ийн 5 дугаар шатлалын дагуу цалинжуулахыг нягтлан бодогч Б.Хишигтогтоход зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГА                                               .М.БАЯНЖАРГАЛ