Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/04

Ажлаас чөлөөлж, ажилд

томилох тухай

 

 

            Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

 

            1.Сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн асуудал, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан Ш.Норовхүүг үүрэгт ажлаас нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн чөлөөлж, мөн өдрөөс эхлэн сумын Санхүүгийн албаны Эрүүл мэндийн төв хариуцсан нягтлан бодогчоор түр томилсугай.

 

            2.Нягтлан бодогч Ш.Норовхүүг Засгийн газрын 332 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын ТҮ-7-ийн 4 дүгээр шатлалын дагуу цалинжуулахыг нягтлан бодогч  Б.Баяндалайд зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГА                                               .М.БАЯНЖАРГАЛ