Вакцинжуулалт явуулах тухай A/90

Вакцинжуулалт явуулах тухай

 

 

            Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.3.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Сумдын төл малд хийгдэх бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж явуулсугай.

 

            2.Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын хуваарийг хавсралтаар баталсугай.

 

            3.Төл малд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлж вакцинжуулалтын арга хэмжээг удирдлага арга зүйгээр ханган, хугацаанд нь чанартай зохион байгуулж дүнг нэгтгэн аймгийн хүнс хөдөө аж ахуйн газарт 2015 оны 09 дүгээр сарын 15-ны дотор хүргүүлэхийг сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Д.Ууганцэцэгт даалгасугай.

 

 

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ц.ОТГОНБААТАР