Ажлын хэсэг байгуулах тухай A/91

Ажлын хэсэг байгуулах тухай

 

            Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 03/03 дугаар тогтоолоор батлагдсан  “Сумын хадлангийн талбай, нутаг бэлчээрийг зүй зохистой эзэмших, хамгаалах, бүс нутгийн улирлын хуваарь, дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ажлын хэсгийн ахлагч: Э.Батмөнх         Засаг даргын орлогч

 

Гишүүд:         Х.Мөнхжаргал                     БОХ-ын байцаагч

                        Б.Сүхцэрэн                           Хэсгийн төлөөлөгч

                        Багийн ИНХ-ын дарга,  Засаг дарга нар

 

2.Журмыг хэрэгжүүлэх ажлыг чанартай зохион байгуулж зөрчсөн айл өрх, иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг ажлын хэсгийн ахлагч Э.Батмөнхөд үүрэг болгосугай.

 

3.Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг /Э.Батмөнх/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ц.ОТГОНБААТАР