Газар ашиглуулах тухай A/94

Газар ашиглуулах тухай

 

 

            Монгол улсын Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Шураг багийн нутгаар дамжин өнгөрч байгаа Азийн хөгжлийн  банкны зээлээр санхүүжигдэж байгаа “Баруун бүсийн босоо тэнхлэгийн 189,7 км авто замын “ төслийн багц CW 1-2 болох 11 км авто замыг  Эйч кей би ХХК-д     ПК51+500 100х100, ПК52+300 150х100, ПК54+600 200х100, ПК56+080 100х100, ПК59+540 150х100 ПК61+000 150х100  талбай бүхий газруудыг 2015 оны 09 сарын 11-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар карерын зориулалттай  түр хугацаагаар ашиглуулсугай.-

 

            2.Газар эзэмшсэн байгууллагатай гэрээ хийж эрхийн гэрчилгээ олгон газрыг нь хэмжиж олгохыг сумын Засаг даргын Тамгын газрын БОХ-ын улсын байцаагч Х.Мөнхжаргал, Газрын даамал Б.Дэлгэрдалайд даалгасугай.

 

 

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ц.ОТГОНБААТАР