ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд сумынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргаж, ард иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулан дээшлүүлэхэд хөтөлбөрийн зорилго чиглэгдэнэ.

Нэг: Төрийн байгуулалт, эрх зүйн хүрээнд:

1.1 Төрийн байгуулалтын бодлогын чиглэлээр:

1.1.1 Төр      захиргааны      болон      төсвийн  байгууллагын  удирдлага, албан  хаагчдын  үүрэг  хариуцлагыг  өндөржүүлж,  ил тод,  шуурхай,  хариуцлагтай байдлыг хангаж, авилга,    шударга бус      байдлыг үгүй болгон, хүнд сурталыг багасгаж, иргэд олон нийтийн оролцоог хангасан сайн засаглалыг  хэрэгжүүлж, иргэндээ хүртээмжтэй үйлчилдэг нийтийн албыг бий болгоно.
1.1.2 Иргэдийн  оролцоо-шууд  ардчилалын  хэлбэрийг  хэрэгжүүлж,  сумандаа  иргэний    танхим    байгуулан,   төрийн байгууллага, иргэнийг холбосон олон нийттэй харилцах арга хэмжээг тогтмол болгож,  иргэдийн санал гомдол, эрэлт хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.
1.1.3 Монгол     улсын       Засгийн       газраас   баталсан  хөтөлбөр,   болзолын   хүрээнд      багийн    төвийн   барилга   засварлан   тохижуулж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үргэлжлүүлэн хийнэ.
1.1.4.Суманд нутгийн захиргааны ордон шинээр барина.
1.1.5 Сумын Засаг даргын дэргэд төр, иргэд иргэний нийгмийн байгууллагын  төлөөллийг оролцуулан зөвлөл байгуулан ажиллана.
1.1.6 Төрийн албан хаагчдийг мэргэшүүлэх, давтан сургах, бие даан мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд туслах замаар чадваржуулж, гадаад, дотоодын туршлага судлуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
1.1.7 Багийн Засаг дарга нарыг унаажуулна.

1.2 Эрх зүй, бодлогын хүрээнд:

1.2.1 Суманд ажиллаж байгаа цагдаагийн албыг унаатай болгон иргэдэд хүрч үйлчлэх үйлчилгээг хүртээмжтэй болгоно.
1.2.2 Сумын       иргэний         танхим,  эрх       зүйн    сургалт     сурталчилгааны  танхимаар     дамжуулан     шинээр     батлагдан     гарсан    эрх  зүйн  акт мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж хэвшинэ.
1.2.3 Иргэдийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх, иргэний гэр бүлийн 8-н төрлийн бүртгэл, иргэний шилжилт хөдөлгөөнийг  бүртгэж мэдээллийн санд оруулах, ажлыг хууль тогтоомж, холбогдох журмын дагуу гүйцэтгэнэ.
1.2.4 Мал хулгайлах, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ.
1.2.5 Иргэдийн амар тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд ахиц гаргаж, архидан согтуурахтай тууштай тэмцэнэ.

Хоёр: Нийгмийн бодлогын хүрээнд:

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эх, эцэг олон хүүхэдтэй эх, хүүхэд зэрэг зорилтод бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлж, жендерийн тэгш байдлыг эрхэмлэн, гэр бүлийн хөгжлийг бүх талаар.дэмжинэ.

2.1. Боловсролсоёлын чиглэлээр:

2.1.1. Ерөнхий  боловсролын  сургууль,  цэцэрлэгийн  суралцагчдад  хүртээмжтэй,  чанартай,  хэрэгцээнд  нь   нийцсэн  боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, хамран  сургалтыг нэмэгдүүлнэ.
2.1.2  Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил, ёс зүй, ниймгийн хамгаалалын асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор “Багшийн хөгжил” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ.
2.1.3 Хүүхдийн авъяас билгийг багаас нь   нээн хөгжүүлэх зорилгоор “ Аварга” “ Ном”, “ Авъяас” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2.1.4 Албан бус боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн иргэдэд амьдрах ухааны боловсрол олгох гэгээрэл төвийн үйл ажиллагааг тогтмолжуулна.
2.1.5  Сургууль,      цэцэрлэг ,    соёлын     төвийн     мэдээлэл     харилцааны     технологийн      тоног    төхөөрөмжийн    хангамжийг нэмэгдүүлж интернетэд холбоно.
2.1.6 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгад их засвар хийнэ.
2.1.7 Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулж, хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжинэ.
2.1.8 Хөдөөгийн    багуудад   гэр   цэцэрлэг    ажиллуулж,   үйл    ажиллагааг нь    тогтмолжуулан,  сургуулийн   өмнөх  боловсролын хамран сургалтын чанарыг сайжруулна.
2.1.9 Цэцэрлэгийн гадна орчны тохижилт, тоглоомын талбайг шинэчилнэ.
2.1.10 Хүүхдэд хамааралтай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ сумын хүүхдийн чуулган зохион байгуулна.
2.1.11 Эрүүл сум, баг, ажлын байр, сургууль, цэцэрлэг бий болгох дэд хөтөлбөр боловсруулан ажиллана.

2.2. Соёл, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын чиглэлээр:

2.2.1 Сумын соёл урлагийн өдрийг аймгийн төвд зохион байгуулна.
2.2.2 Соёл     урлагийн         үйлчилгээний   чанар   хүртээмжийг    сайжруулах,    соёлын      төвийн     ажилтнуудын   мэдлэг,   мэргэжлийг   дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон  хүчнээр  хангах бодлогыг хэрэгжүүлнэ.
2.2.3 Түүх    соёлын  үл хөдлөх дурсгалт газрууд, утга соёлын  биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулна.
2.2.4 Сумын   орон   нутаг   судлах   кабинетыг  тохижуулан,  нэг  өрх  нэг үзмэр хөдөлгөөн өрнүүлэн үзмэрээр баяжуулна.
2.2.5 Сумын    соёлын   төвийн   өргөтгөл хийж,    номын   санг  байртай болгон,  номын фондыг  орчин     үеийн    шинжлэх    ухаан,  технологийн    мэдээлэл,   мэдлэг    агуулсан  номоор  баяжуулан үйлчилгээг  өргөжүүлнэ.
2.2.6  “Хөдөлгөөн эрүүл мэнд”    дэд     хөтөлбөрийг      хэрэгжүүлж     иргэдийн    биеийн тамир ,     спортоор   идэвхитэй   хичээллэх  орчин бүрдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн санал санаачлага оролцоог дэмжинэ.
2.2.7. Спортын хамтлагийн чадавхийг дээшлүүлж үйл ажиллагааг өргөжүүлнэ.
2.2.8. Үндэсний бөх, гар бөмбөг, шатар даамын  спортыг түлхүү хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан үйл ажиллагааг дэмжинэ.
2.2.9. Биеийн   тамир   спортыг    бүх     нийтийн    үйл   хэрэг    болгон    хөдөлгөөн   өрнүүлж,   спортын  өндөр   амжилт    гаргасан тамирчдыг урамшуулах журам боловсруулж хэрэгжүүлнэ.
2.2.10 Сумын байгаль түүхийн өвөрмөц газрыг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжинэ.
2.2.11 Орон нутгийн телевиз, сонинтой болно.

2.3 Эрүүл мэндийн  чиглэлээр:

Сумын эрүүл мэндийн бодлого нь эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл, өвчлөл эндэгдлийг тууштай бууруулан, хүн амын цэвэр өсөлтийг ханган, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлж, стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрд олгоход чиглэнэ. 

2.3.1 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж,  эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлнэ.
2.3.2  Эмнэлэг     лабораторын     анализатор     болон  нэн  шаардлагатай  тоног  төхөөрөмжийг нийлүүлж,  мэргэжилтнийг бэлтгэн, оношлогоо, шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлж чанарыг сайжруулна.
2.3.3 Эмийн    сангийн  стандартыг   хэрэгжүүлж,   зайлшгүй   шаардлагатай   эм,   эмнэлгийн   хэрэгслийн  чанар аюулгүй байдлыг ханган, хянах тогтолцоог сайжруулна.
2.3.4 Жил  бүр        иргэдийг            нарийн          мэргэжлийн        эмчийн  үзлэг    оношлогоо,     шинжилгээнд       хамруулж,   өвчнийг эрт оношлон эрүүлжүүлэх ажлыг  зохион байгуулна.
2.3.5 Эрүүл мэндийн төвийн барилгын халаалт шинэчилж  орчны тохижилт хийнэ.

2.4 Нийгэм хамгааллын чиглэлээр:

2.4.1 Хүүхэд бүрт сар бүр 20000 төгрөг олгох төрийн бодлогыг орон нутагт зохион байгуулж  хэрэгжүүлнэ.
2.4.2 Нийгмийн халамж, тусламж авах иргэдийг багийн иргэд  нийтийн хурлаар хэлэлцүүлэн амьжиргаа дэмжих зөвлөлд уламжлан шийдвэрлүүлнэ.
2.4.3 “Ажилласани     жил     тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох “тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.
2.4.4 Сумын халуун усны барилгыг шинээр барина.
2.4.5 Залуучууд,   эмэгтэйчүүд,   дунд   үеийнхний   чуулга   уулзалтыг   зохион   байгуулж,   сумын   нийгэм   эдийн  засгийн   бодлогыг хэрэгжүүлэхэд  тэдний оролцоо дэмжлэгийг  авч ажиллана.
2.4.6 Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн хөнгөлөлт үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу шуурхай хүлээгдэлгүй үйлчилж, ажилд нь дэмжлэг үзүүлнэ.

Гурав: Эдийн засгийн бодлогын хүрээнд:

3.1. Сумын  хэмжээнд  хөгжлийн  тэргүүлэх    чиглэлийг    тогтоон жижиг   дунд     үйлдвэрлэлийг    хөгжүүлэх,    хөрөнгө         оруулалтыг     нэмэгдүүлж , эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангана.
3.2 Татварын бааз суурийг  өргөжүүлэх   замаар орон нутгийн төсвийн орлогын хэмжээг нэмэгдүүлнэ.
3.3 Сангуудын удирдлагын менежментийг боловсронгуй болгож, зарцуулалтын үр ашгийг сайжруулж, ил тод нээлттэй болгоно.
3.4. Төсвийн   шинэчлэлийн   хүрээнд   төсвийн   байгууллагуудын   удирдлага,   санхүүгийн   ажилтнуудад  сургалт зохион байгуулан чадваржуулах, төсвийн төлөвлөлт зарцуулалтыг сайжруулж ил тод байдлыг хангаж ажиллана.
3.5 .Улсын    болон    орон    нутгийн   төсөв , төсөл хөтөлбөр,   хандив   тусламжийн  хүрээнд бий болсон  хөрөнгийг бүртгэлд бүрэн хамруулж,  хөрөнгийн хадгалалт , ашиглалтанд хяналт тавина.

Дөрөв: Дэд бүтэц газрын шимтгэлийн хүрээнд

4.1 Сумын төвд 1-Зкм хайрган болон  хатуу  хучилттай зам, явган хүний замын гэрэлтүүлэг байгуулна.
4.2 Сумын сургууль, цэцэрлэг, хүн эмнэлгт цэвэр бохир усны шугам сүлжээ байгуулна.
4.3 Сумын төвөөс Хонгион бэлчирт цахилгаан дамжуулах агаарын шугам татаж,мянганы замын босоо тэнхлэгийн зам дагуу ажил үйлчилгээ явуулах, ЖДҮ байгуулах суурин бий болгоход эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгоно.
4.4 Баянгол багийн Хад үзүүрийн гүүрийг засварлана.
4.5 Зарим багийн зуслан, өвөлжөөний машин замыг засварлан сайжруулна.
4.6 Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай  хууль түүнд нийцүүлэн гаргасан дагаж мөрдөх журын  хэрэгжилтийг эрчимжүүлж өмчлүүлж, эзэмшүүлэх газрыг нарийвчлан тогтоож ажиллана.
4.7 Төрийн албан хаагчдын орон сууц барина.
4.8 Сумын төвийн хөгжлийн план зураг хийлгэнэ.
4.9 Сумын төвөөс шураг багийн шургийн шинэ гүүрэнд хатуу хучилттай хар зам барина.

Тав: Хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, байгаль орчны бодлогын хүрээнд:

5.1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:
5.1.1 ”Ажилтай орлоготой монгол хүн”     хөтөлбөр  хэрэгжүүлж,    хөдөлмөрийн    насны    ажил  олоход хүндрэлтэй байгаа иргэдийг ажлын байраар хангах цогц арга хэмжээг хэрэгжүүлж ажлын байр бий болгоно.
5.1.2 “Нэг ажлын байр- 1 сая төгрөг “ хөтөлбөрийг хэрэгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг зээлээр дэмжинэ.
5.1.3 Хөдөлмөрийн    зах     зээлийн    эрэлтийн  судалгааг  үндэслэн  ажил  мэргэжилгүй  60-аас  доошгүй  иргэдийг мэргэжил олгох болон давтан сургалтанд хамруулна.
5.1.4 “Нэг өрх- нэг ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

5.2 Үйлдвэрлэл, худалдаа , үйлчилгээний чиглэлээр:

5.2.1  Жижиг, дунд үйлдвэр 4-оос доошгүй  байгуулан, жижиг дунд үйлдвэрийн хөнгөлттэй зээлийн эргэлтийн сангийн эх үүсвэрийг 150 сая төгрөгт хүргэж, зээлийн сангийн хөрөнгийг иргэдийн оролцоонд тулгуулан шудрага, ил тод, байдлаар олгодог тогтолцоонд шилжинэ.
5.2.2 Бизнес инкубатор, ахуй үйлчилгээний төв  байгуулна.
5.2.3 Суманд шахмал түлшний жижиг үйлдвэр, цех байгуулна.
5.2.4 Үйлдвэрлэл, малчдыг бизнес эрхлэгчид, ажилчид гадаад , дотоод орнуудад туршлага судлах, шинэ санаа олж ирэх бизнес аялалд хамруулна.
5.2.5 Малын    гаралтай    түүхий    эд,    бүтээгдэхүүнийг  бэлтгэх,  анхан  шатны  боловсруулалт  хийх,  зах зээлд нийлүүлэх ХАА-н бараа, түүхий эдийн бирж  байгуулна.
5.2.6 .Хоршоо  байгуулах  сонирхолтой   малчид,    иргэдийг   дэмжин “Нэг баг-нэг хоршоо” аян   өрнүүлж   хоршоодын  санал санаачлагыг дэмжинэ.

 

5.3 Мал аж ахуйн чиглэлээр:

5.3.1 Малчдын залуу халааг бэлтгэх дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.
5.3.2 Малчдын     хоршоо,  нөхөрлөл      байгуулах , санал санаачилгыг дэмжиж, малчид, нөхөрлөл , хоршооны гишүүдийн үндэсний болон орон нутгийн ЖДҮ-т тушаасан хонь, тэмээний ноос, арьс ширний  урамшуулал олгоно.
5.3.3 Суманд малжуулах сан байгуулж, багийн ИНХ-ын шийдвэрийг үндэслэн малчдыг малжуулах хөтөлбөрт хамруулна.
5.3.4 “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, ”Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
5.3.5 Сарлагийн тоо толгой өсгөх чиглэлээр иргэд аж ахуйн нэгжийн санал санаачлагыг дэмжинэ.
5.3.6 Малын индексжүүлсэн даатгалд нийт малчин өрхийн 10-аас доошгүй хувийг   хамруулна.
5.3.7 Инжнерийн хийцтэй худаг шинээр гаргаж, энгийн уурхай худаг гаргах ажлыг дэмжиж, бэлчээрийн усан хангамж нэмэгдүүлнэ.
5.3.8 Худаг уст  цэгийн бүртгэл мэдээллийн санг шинээр бий болгож ашиглалтыг сайжруулна.
5.3.9 Бэлчээрийг хуваарьтай ашиглах  журам боловсруулан мөрдүүлнэ.
5.3.10 Зарим багт мал угаах ванн шинээр барих буюу засварлана.
5.3.11 Мах сүүний чиглэлийн үхрийн, болон фермерийн аж ахуй байгуулна.
5.3.12 Өөрийн сумын нутгийн үүлдврийн малын ашиг шимийн гарц, периментийг тогтоож, шилмэл омгийн сүрэг бий болгоно.

5.4 Газар тариалангийн чиглэлээр:

5.4.1 Тариаланчдын бүлэг, нөхөрлөл, хоршоонд бага, дунд оврын трактор, чиргүүл дүүжин машиныг хөнгөлөлттэй үнээр  болон лизингээр нийлүүлнэ.
5.4.2 Өвс тэжээлийн фонд байгуулах санал санаачлагыг дэмжиж, болзолшгүй эрсдэлээс хамгаалах нөхцөл бүрдүүлнэ.
5.4.3  Албан байгууллага, өрх бүр газар тариалан эрхлэх болон ногоо хадгалах зоорьтой болох ажлыг дэмжинэ.
5.4.4 ТАА-н услалтын системийг сэргээж, газар тариалан эрхлэх нөхцөл бүрдүүлж, ажлын байр бий болно.

5.5  Байгаль орчин, ногоон хөгжлийн талаар:

Байгаль орчны багц хуулиудыг    хэрэгжүүлж , уламжлалт байгаль ан амьтан  , хамгаалах зан заншлийг дээдлэсэн нийгэм эдийн засгийн хөгжил нь тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн байгаль орчинд ээлтэй сум болно.

5.5.1 Байгууллага, аж ахуйн нэгж бүр эзэмшсэн газрын 50-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай болгоно.
5.5.2  Сумын төвд мод тарьж ургуулах, зүлэгжүүлэх ажлыг эрчимжүүлж , урамшуулал олгодог тогтолцоог нэвтрүүлнэ.
5.5.3 Байгаль экологийн өвөрмөц тогтоцтой газар нутгийг орон нутгийн хамгаалалтанд авч ажиллана.
5.5.4 Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх ажлыг төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
5.5.5 Хог хаягдлыг цэвэрлэх аян зохион байгуулж,сумын төвийн  хог хаягдлын нэгдсэн цэгийг тохижуулан байгаль орчныг нөхөн сэргээнэ.
5.5.6 Шураг багийн Тангад лам, болон Пожилын худагт үер усны хамгаалалт хийж тохижуулна.