Эрдэнэбүрэн суман дахь Орон нутгийн хөгжлийн сангийн үр өгөөж

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулах эрх орон нутгийн удирдлага, иргэдэд ирсэн нь үнэхээр ач холбогдолтой, үр дүнтэй ажил болж байна.

Иргэн бүр баг, суманд хийх ажил, үйлчилгээний талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдсэнээр сум, орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд тэдний идэвхи, санаачлага, оролцоо нэмэгдэж байна.

Иргэд өөрсдийнхөө эрх ашиг, хүсэл сонирхолд нийцсэн баг, хамт олонд нэн тэргүүнд шаардлагатай ажил, үйлчилгээг бүлэг байгуулан хийснээр тэдний өрхийн орлого нэмэгдэж, түр болон бүр ажлын байр бий болж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх ажлыг жил бүр сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж, тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд ил тод, нээлттэй явуулж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд 195.2 сая төгрөг, 2014 онд 164,4 сая төгрөг, 2015 оны эхний 4 сард 25,7 сая төгрөгний бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийж 18 бүр, 167 түр ажлын байр бий боллоо.

Хонгио баг 120 өрхтэй, 44749 толгой малтай. Үүнээс хонь 23174, ямаа 18635 толгой . Бог малыг 100% угаалганд хамруулах зорилгоор багийн иргэдийн санал, олонхийн оролцоотойгоор мал угаах ванныг ОНХС-ийн 7950000 төгрөгийн өртөгөөр шинээр барьж 2014 онд ашиглалтанд оруулснаар багийн нийт бог мал бүрэн эрүүлжих,малын аливаа халдварт өвч- нөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад малаас авах ашиг шим нэмэгдэх зэрэг үр дүнтэй, ач холбогдол- той ажил боллоо.

Сумын Ерөнхий боловсролын сургууль 335 сурагчтай. "Авъяас" хөтөлбөрийн хүрээнд ардын уламжлалыг сэргээн хөгжүүлэх зорил- гоор 5 сая төгрөгөөр морин хуур,икел, товшуур хөгжим, сурталчилгаа, сургалтын самбар бүхий хөгжмийн кабинет байгууллаа. Ингэснээр урлагийн арга хэмжээг зохион байгуулах , сурагчдын урлагийн авъяасыг нээн хөгжүүлэх боломж бүрдлээ.

Баянгол баг 108 өрх, 26976 толгой малтай. 2013 онд багийн иргэдийн олонхийн саналаар Хад үзүүрийн гүүр засварлах талаар санал гарсан нь дэмжигдэж 2014 онд 14810955 төгрөгөөр засварын ажлыг багийн "Цамбагаравын хурд" хоршоо хийж гүйцэтгэсэн. Гүүр ашиглалтанад орсноор багийн айл өрхүүд зуслан өвөлжөөндөө нүүх, төрийн үйлчилгээг цаг алдалгүй иргэдэд хүргэх, сум орон нутгийн иргэд, гадаад, дотоодын жуулчид, амрагчид саадгүй зөрчих бүхий л нөхцөл бүрдсэн

Хоржигнуурын гүүрийн засварын ажлыг Баянол багийн иргэн М.Мөнх- тулга ахлагчтай багийн иргэдийн оролцоотойгоор 4800000 төгрөгийн өртөгөөр хийж гүйцэтгэсэн. Уг гүүр ашиглалтанд орсноор Баянгол, Харус, Намарзан багийн малчид намарзанд нүүж буух, хадлангаа бэлтгэн тээвэр- лэхэд саадгүй болсон.

Нарийн усны бэлчирийн гүүр, машины зам зас- варын ажлыг иргэн С.Өлзий ахлагчтай бүлэг 7999935 төгрөгөөр хийж гүйцэтгэн ашиглалтанд орсноор малчид нүүх, хадлан- гаа бэлтгэн тээвэрлэхэд саадгүй болсноос гадна гарах зардлын хэмжээ багасч өрхийн орлого нэмэгдэх, цаг хугацаа хэмнэх, төр болон хүн, мал эмнэлийн үйлчилгээ авах зэрэг иргэд, малчдад хүртээмжтэй арга хэмжээ болсонд малчид сэтгэл хангалуун байна.

6000000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн гадна орчин хашаатай болс- ноор барилга, байгууламжийн гадна өнгө үзэмж, эмх цэгц сайжирч, тохижилт хийх, мод тарих, арчлах, хүүхдийн сурч хүмүүжих, ажиллах таатай орчин бүрдлээ.

Шураг баг 176 өрхтэй,62468 толгой малтай. Үүнээс хонь 22346, ямаа 36050. Мал угаах ванн 8.4 куб метр багтаамжтай, нэг удаа 400-500 толгой бог мал угаах хүчин чадал- тай. 700-1000 бог мал багтах хашаатай, хашааны дотор талд мал цувж орох жижиг хашлага, ус савхрах хашаа зэргийг хийж өгсөн нь хөдөлмөр хөнгөвчлөх, ус хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна.

Сумын иргэдийн олонхийн саналаар ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар сумын тохижилт, хоггүй орчин бүрдүү- лэх, цөлжилтийг сааруулах, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бай- гуулах, ажлын байр нэмэгдүүлэх, зорил- гоор шинээр универсиал трактор худал- дан авах санал дэмжигдэж амжилттай хэрэгжсэн. Үүний үр дүн нь 2015 оны 5-р сараас эхлэн гарч байгаад иргэд сэтгэл хангалуун байна.

Бизнес инкубацийн төв нь 2013 оны 10 дугаар сард шинээр барьж эхлэн 2015 оны 3-р сард ашиглалтанд орж 4-8 ажлын байр шинээр буй болох боломжтой боллоо. БИТ -д ахуй үйл- чилгээний чиглэлээр үсчин, гутал оё- дол зөөлөн оёдлын үйлдвэрлэл үйл- чилгээ явуулах, үйлдвэрлэлийн дадлага, сургалт явуулах бүрэн бололцоотой боллоо.